Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт сүндэрлэж буй VEGA CITY цогцолбор ногоон хотхон
Value- Үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт
VEGA CITY төсөл нь нийт 6 га талбайд 4 улирлыг санагдуулам 4 өөр төрлийн 30,000м2 бүхий ногоон байгууламжийг төлөвлөн хүүхдэд ээлтэй тав тухтай ногоон орчинг бүрдүүлсэн худалдаа үйлчилгээтэй орон сууцны цогцолбор хотхон юм. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрших оршин суугчдынхаа тав тухыг бүрэн хангасан, хотхоны нийт талбайн 70%-д ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбайг шийдсэн цогц төлөвлөлт бүхий чанартай материал, сайн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт нь таны амьдралдаа хийх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байхын зэрэгцээ гэр бүлээрээ тав тухтай орчинд стрессээс ангид, сэтгэл хангалуун амьдрах боломж юм.
ЧУХАЛ БҮХЭН ГЭРТ ОЙР
Хотхоны ойр орчимд Орчлон, International school, Hobby, Oлонлог болон улсын 130-р сургууль байрлах бөгөөд Наадам центр, Е-mart, Оргил зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсүүдтэй ойр байрлалтай.
Цогц төлөвлөлт
Гэр бүлийн бүхий л гишүүдийн амьдралын хэв маяг, тав тух, аюулгүй байдалд нийцсэн хэрэгцээт бүхнийг нэг дор төвлөрүүлсэн.
ЧАНАРТАЙ МАТЕРИАЛ, САЙН ГҮЙЦЭТГЭЛ
Евро стандартад нийцсэн хүний бие болон байгаль орчинд ээлтэй, чанартай материал, тоноглол ашиглан бүтээн байгуулж байна.
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТӨЛӨВЛӨЛТ
Энд таны бяцхан үрс аюулгүй өсөж торнин, аз жаргалаар дүүрэн, тав тухтай тоглон наадаж, хэрэгцээт хүүхэд хөгжлийн төвөөр үйлчлүүлэн, сурч боловсорч, өөрийн ертөнцийг бүтээх болно.