Vega
VALUE
Үнэ цэнэтэй байршил
Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байрших оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан цогц төлөвлөлт бүхий чанартай материал, сайн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт нь таны амьдралдаа хийх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно.
Цогц төлөвлөлт
Гэр бүлийн бүхий л гишүүдийн тав тухад нийцсэн хэрэгцээт бүхэн нэг дор төвлөрсөн
Vega
ENGINEERING
Чанар
Евро стандартад нийцсэн хүн болон байгаль орчинд ээлтэй ус, дулаан, цахилгаан зэрэг нөөцүүдийн зохистой хэрэглээг хангах материал тоноглолуудыг төсөлдөө ашиглаж байна. Мөн бид дотооддоо захиалагчийн хяналтын албатай бөгөөд уг алба нь барилгын бүхий л үе шатад хэрэглэгчийн өмнөөс давхар хяналт тавин ажилладаг. Ингэснээр чанар, гүйцэтгэлийн өндөр түвшинд төслийг бүтээн байгуулж захиалагчдад хүлээлгэн өгдөг.
Vega
GARDEN
Гадна тохижилт
Vega City хотхон нь нийт газрынхаа 70%-д 4 улирлыг санагдуулам 4 өөр төрлийн ландшафт тохижилтыг шийдсэн, бүс нутагтаа хамгийн том ногоон байгууламжтай хотхон болж байгаа бөгөөд нийт 30,000 мкв ногоон байгууламж, нас насны ангиллын тоглоомын талбай, гүйх салхилах, алхах болон дугуй унахад зориулагдсан олон хэрэглээт зам, нуур цөөрөм, сагсны талбайг төлөвлөсөн.
Vega
ARCHITECTURE
Гадна дотор төлөвлөлт, дизайн
Хотын төв дахь шилдэг архитектур төлөвлөлт бүхий цогцолбор хотхон нь гэр бүлийн тань бүхий л гишүүдийн эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах гадна болон дотор орчны төлөвлөлттэйгээс гадна экстерьер, интерьер дизайны дахин давтагдашгүй шийдэлтэйгээр бүтээн байгуулагдаж байна
ТӨСЛИЙН БАЙРШИЛ
Vega City хотхон нь нийслэл хотын А зэрэглэлийн бүс Хан-Уул дүүргийн 15-р хороонд “Орчлон” Олон улсын дунд сургуулийн баруун талд буюу Улаанбаатар хотын зүрхэнд сүндэрлэж байна.
Хотхоны ойр орчимд Орчлон, International school, Hobby, Oлонлог болон улсын 130-р сургууль байрлах бөгөөд Наадам центр, Е-mart, Оргил зэрэг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн паркаас ердөө 5 минут алхах зайд байрлаж байна.
га газар
м2 ногоон байгууламж
айл
төрлийн тохижилт
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ
1. Амрах хэсэг
2. Хиймэл нуур
3. Зогсоол
4. Ногоон байгууламж
5. Явган хүний зам
6. Худалдаа үйлчилгээний төв
7. Тоглоомын талбай
ӨРӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
134м2 бүхий 4 өрөө орон сууцны танилцуулга